- TechnoSphere товхимол
- Posts
- Техносфер 10 сарын эхний дугаар
Техносфер 10 сарын эхний дугаар
Технологийн салбарын тойм
10-р сарын эхний дугаар
Уншигч та бүхнийхээ өглөөний амар амгаланг эрэн мэндчилж байна. Энэ дугаарт бид уламжлал ёсоор технологийн ертөнц дэх үйл явдлууд, сонин хачныг тоймлон өгүүлэх болно.
Саяхан нээлтээ хийсэн Apple iPhone 15 гар утаснууд хэвийн хэмжээнээс илүү их халж байна гэсэн гомдол тасрахгүй байсан тул компанийн зүгээс шалгаж үзээд, асуудлын шалтгаан нь хүмүүсийн таамаглаж байгаачлан, титанан их бие, type C USB бус харин гар утсандаа icloud аккаунтаа холбож, хуучин төхөөрөмжөөс файлуудаа restore хийх үйл явцад утас маш их ачаалал авч халж байгааг тогтоожээ. Энэ асуудлыг шийдэх яаралтай update iOS 17.0.3 гаргасныг та бүхэн татан суулгаж, хэт халалтын асуудлаа шийднэ биз ээ.
Тэгвэл өчигдөр Google Pixel Event 2023 арга хэмжээ болж, Pixel 8, Pixel 8 Pro, Pixel Watch 2 болон бас бус шинэ зүйлсийг танилцуулсныг та олж мэдсэн үү? Лав л Pixel 8 Pro нь 999 ам.доллараар зарагдах юм байна. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай. Аан нээрээ нөгөө Bard AI нь Google Assistant-д нэгдсэн гэсэн шүү.
АНУ-д бүртгэлтэй Beta Technologies компани нисдэг таксины масс үйлдвэрлэл эхлүүлж байгаа талаар шинэ мэдээлэл байна. Vertical takeoff and landing (VTOL) буюу суурин дээрээсээ хөөрөх, шууд буух төрлийн нисдэг машин үйлдвэрлэгч тус компани нь одоогоор батлан хамгаалахын зориулалттай захиалгууд үйлдвэрлэдэг бол саяхнаас иргэний зориулалттай нисдэг такси үйлдвэрлэж эхэлж байгаа юм. Гэвч нисдэг таксиндаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл хараахан авч чадаагүй байгаа гэнэ.
Өнгөрсөн дугааруудтай холбоотой уншигчдын санал хүсэлтээс үндэслээд бид товхимлынхоо дэлгэрэнгүй бичвэрийг бага зэрэг хураангуйлж, сонирхолтой шинэ мэдээллүүдийг уншигчид өөрсдөө линкээр дарж орон унших байдлаар товчилбол зүгээр юм уу гэж бодсон байгаа. Тиймээс та дараах линкүүд дээр дарж, мэдээллийг илүү дэлгэрүүлж сонирхоорой.
Tech компаниуд
X буюу хуучнаар Twitter-т мэдээ шэйрлэхэд гарчигийг нь нуудаг болгожээ.
Бид цаашид сошиал медиа хэрэглэхийн тулд мөнгө төлдөг болох нь уу?
Microsoft болон Amazon-ы Cloud үйлчилгээ нь монополийн тухай хууль зөрчсэн эсэхийг шалгаж байна.
Апп/программууд
Arc browser болон AI технологийн хүч чадал
Spotify дээр аудио ном сонсоход одоо асуудалгүй болсон гэнэ
Microsoft Lists-тэй танилцаарай.
Автомашин
Сингапурт зөвхөн машин эзэмших эрх авахад л 106000 доллар төлдөг. Машинаа мэдээж тусад нь худалдан авна.
Hyundai болон Kia-ийн шинээр үйлдвэрлэх цахилгаан машинууд Tesla стандартын цэнэглэгч ашигладаг болно.
Одоогоор худалдаалагдаж буй хамгийн царай муутай автомашинууд.
Бас бус:
Оросууд Украинд өөрийн Су 35 сөнөөгч онгоцоо буудаж унагасан нь нотлогдов.
Монгол YouTuber Gremix 1 сая дагагчтай болсныг дуулсан л биз дээ? Тэгвэл YouTube-ээр хэрхэн мөнгө олох тухай одооноос сонирхож байвал ямар вэ?
За энэ байдлаар линкүүд товчлоод оруулбал уншихад сонирхолтойгоо түүж уншаад, бага цаг зарцуулна гэж бодож байна. Та бүхэн санал хүсэлтээ харамгүй илгээгээрэй.
Өнөөдөр бороотой байх тул хувцсаа тохируулж, шүхэр авч гарахыг зөвлөе.