Technosphere товхимол: Дугаар 58

11-р сарын 21-ний өглөөний мэндийг хүргэе.

AI технологийн орчинд юу болж байна?

АНУ-ын засгийн газар олон жилийн Манхэттэн нэртэй томоохон төсөл санаачлан хэрэгжүүлж, анхны атомын бөмбөгийг бүтээж байсныг та санаж байгаа байх.

Тэгвэл тэд энэ удаад дээрх төсөлтэй яг ижил загвараар төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан “өөрөө бодож сэтгэдэг хиймэл оюуны“ төсөл эхлүүлэх санаачилга гаргажээ. AI хөгжүүлэхэд гардаг эрсдэлүүдийг тодорхой хүрээнд хязгаарлангаа энэ төрлийн технологийн салбар дахь АНУ-ын манлайллыг хадгалахыг үндсэн чиглэлээ болгожээ.

Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2023 оны 10-р сард ерөнхийлөгч Байдены гаргасан зарлигт дурдсанаар АНУ дахь хиймэл оюуны хөгжүүлэлт нь “хариуцлагатай хиймэл оюун ухааны хөгжил, аюулгүй байдлыг хангасан байх, хувь хүн болон байгууллагын нууцлалыг хадгалж чадахуйц баталгаатай, мөн мэдээж эрчим хүчний үр ашигт байдлыг хангасан“ байх зэрэг шаардлагыг хангах ёстой ажээ. АНУ-н засаг захиргааны хувьд эдгээр хүчин чармайлт хангагдаж байгаа эсэхэд хяналт тавин хөгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, олон нийтийн итгэлцэлд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ дэлхийн хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч байр сууриа бататгах зорилго агуулсан нь тодорхой юм.

Франц улсын төдийгүй AI хөгжүүлэлтийн салбарын онцлох бүтээл болох 124 тэрбум параметр бүхий Pixtral Large AI model удахгүй хэрэглээнд нэвтэрч, зах зээл дээр ашиглагдаж эхлэх бөгөөд текст болон зурагт өгөгдөлтэй харьцах, OCR танилтын хэрэгслийн үүрэг гүйцэтгэж эхлэх аж. Энэүү моделийг цаашид хэрэглэгчид үнэгүй ашиглах боломжтой хэдий ч зөвхөн API ашиглах байдлаар өөрийн болгох боломжтой гэжээ.

Мөн үүнээс гадна Mistral компани нь Le Chat платформоо өргөжүүлж, real—time вэб хайлт хийх, хайлтын илэрцүүдийг ишлэл, зүүлтээр хангах, ахисан түвшний текст болон зурган өгөгдөл шинжлүүлэх гээд олон зориулалтаар ашиглах боломж бүрдүүлснээс гадна Canvas Tools хэрэгсэл нь илүү интерактив байдлаар контент үүсгэх буюу засварлах хүчин чадалтай аж. Ингэснээр Mistral нь OpenAI-н ChatGPT, Google-ийн Bard, болон Anthropic компанийн Claude зэрэг AI моделиудтай хүчин чадал эн зэрэгцэж байна гэсэн үг юм.

Технологийн компаниуд

SpaceX компани амалсан ёсоороо Starship хөлгийн 6 дахь туршилтын нислэгийг АНУ-ын цагаар 11-р сарын 19-нд буюу манай цагаар өчигдөр өглөө үүрээр амжилттай гүйцэтгэлээ. Энэ удаагийн туршилт нь Super Heavy хөөргөгч пуужин болон Starship хөлгийн дизайн, гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор хийгдэж байгаа гэж компани өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд энэ удаа “hot-staging“ буюу сансрын хөлөг нь хөөргөгч пуужингаасаа салахаас өмнө хөдөлгүүрээ асааж турших зорилготой байсан ажээ. Super Heavy хөөргөгч пуужинг урьдын адил Техас дахь бааз дээр “савхаар” хавчиж барьж авах ёстой байсан ч Мексикийн буланд усанд унагасан нь анхаарал татахгүй байхын аргагүй. Starship хөлөг ч мөн адил температурын өндөр хэлбэлзэлд тэсвэртэй материал туршиж, хөдөлгүүрээ агааргүй орчинд унтрааж, бас асааж амжилттай туршсаныхаа дараагаар Энэтхэгийн далайд анх тогтоосон цэгт унасан байна.

Том зургаараа бол эдгээр туршилтууд нь хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гараг дээр зочлох, суурьших боломжийг эрэлхийлэх зорилго агуулж байгаа билээ. SpaceX компанийн гүйцэтгэж байгаа туршилт бүр сансрын буюу өөр гарагийн орчинд сансрын хөлөг, нисгэгчид, тэдний хамгаалах хэрэгсэл хэрхэн ажиллахыг бодит орчинд турших зорилготой хийгдэж байгаа юм.

Хайлтын системийн зах зээл дээрх хамгийн том давамгайлагч нь Google гэдэгтэй маргах хүн нэг ч үгүй байх. Гэсэн ч Америкийн төр засаг маргахаар шийджээ. Тэд АНУ-ын Хууль зүйн яамаар дамжуулан Google-ийн толгой Alphabet компанийг Chrome интэрнэт браузэр болон Android үйлдлийн системийн нэгжүүдээ бусдад зар хэмээн шахаж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа нь хайлтын системийн зах зээл болон өгөгдөл цуглуулах чиглэлээрх Google-ийн давамгайллыг бууруулах, энэ салбарт илүү өрсөлдөөнт орчин бий болгоход чиглэгдсэн гэжээ. Мөн үүнээс гадна Google хэрэглэгчдийнхээ бүх өгөгдлийг “хүчээр” цуглуулдаг явдлыг зогсоох, эсбөгөөс цуглуулсан өгөгдлөө өрсөлдөгчидтэйгээ хуваалцахыг шахах зорилго ч мөн агуулсан аж.

Хэрэв АНУ-ын Хууль зүйн яамны энэ санаачилга хэрэгжвэл Google-ийн AI хөгжүүлэх хүчин чармайлт сулрахын зэрэгцээ Microsoft-ын Bing болон DuckDuckGo зэрэг хайлтын системд давуу байдал үүсэх нь гарцаагүй юм. Гэхдээ энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд хайлтын системийн зах зээл дэх Google-н эзлэх хувь жил ирэх тусам зөнгөөрөө багассаар байгаа бөгөөд 2025 он гэхэд нийт зах зээлийн 50-с доош хувийг эзэлдэг болж төлөв байдалтай байна гэж мэргэжилтнүүд мэдэгдээд байгаа юм.

Нэг өгүүлбэрээр

AI технологийн хамгийн өндөр хүчин чадалтай чип гэгдэх Nvidia Blackwell нь бодит серверийн орчинд хэт халсан тохиолдлууд бүртгэгджээ.

Диснейлэнд, Харри Поттерын парк гэдэг шиг Minecraft сэдэвчилсэн парк удахгүй ашиглалтанд орно.

TikTok-н толгой компанийн үнэлгээ 300 тэрбум долларыг давжээ.

Хиймэл оуюн ухааны моделиуд оношилгоо тал дээрээ эмч нарыг илүүрхэж байна. 

Copilot Actions буюу Microsoft-ын нэвтрүүлж буй олон тооны AI агентуудын талаар.

Minecraft Movie Киноны трейлэр цацагдлаа.

Google Gemini AI нь ChatGPT-н нэгэн адилаар санах ойтой болж, хэрэглэгчдийн мэдээллийг хадгалдаг болжээ.

NNSA-ийн суперкомпьютер цөмийн туршилтын симуляцийг амжилттай гүйцэтгэж байна.

OpenAI компани өөрийн гэсэн чип үйлдвэрлэгч компани байгуулахыг хүсч байна.

Олон нийтийн сүлжээний Bluesky платформд нэг хоногийн дотор 1 сая шинэ хэрэглэгч нэмэгджээ.