Technosphere товхимол: No71

Шинэ өглөөний мэндийг хүргэж. эрүүл энх, амар амгаланг айлтгая.

AI технологийн эргэн тойронд

Nvidia GTC 2025 буюу GPU Technology Conference нилээн сонирхолтой үйл явдлуудаар арвин болж өнгөрлөө. Юуны өмнө Nvidia-н босс Женсен Хуан арга хэмжээг нээж, 2 цаг гаруй үг хэлсэн бөгөөд GTC 2025-г “AI технологийн Super Bowl”-той дүйцэхүйц арга хэмжээ гэж зарлаад, шинээр гаргаж буй чип, роботууд, автомат жолоодлоготой автомашин болон бас бус технологийн ололтуудаа танилцууллаа. Тухайлбал:

  • Nvidia-н Blackwell Ultra шинэ чипүүд 2025 оны сүүлчээр, Vera Rubin чипүүд 2026 онд, Feynman загварын чип 2028 онд гэх мэтчилэн шинээр гарна. Мэдээж хэрэг загвар бүхэн хүчин чадлын хувьд өмнөхөөсөө илүү байна.

  • Мөн Isaac GR00T N1 нэртэй хүн дүрст робот, тэдгээрийг сургах AI dataset хөгжүүлж байгаа.

  • General Motors-той хамтран тус компанийн түүхэн дэх анхны автомат жолоодлоготой машины технологи дээр хамтран ажиллаж байгаа.

  • Disney компанийн бүтээх “Blue” нэртэй оддын дайны загвар бүхий роботын программ хангамжийг Google DeepMind болон Nvidia хамтран хөгжүүлнэ.

Мөн эдгээрээс гадна нэгэн сонирхолтой бүтээлээ танилцуулсан нь DGX Spark and DGX Station нэртэй AI технологид суурилсан ширээний компьютерууд байв. Digits нэрээр энэ жилийн CES шоун дээр танилцуулагдсан DGX Spark нь 3000 долларын үнэ бүхий дэлхийн хамгийн жижиг AI суперкомпьютер бөгөөд Nvidia’s GB10 Blackwell Superchip-ээр тоноглогдсон 1,000 trillion operations per second (TOPS) буюу 1000 их наяд үйлдлийг нэг секундэд гүйцэтгэх чадалтай процессортой аж. Мөн NVIDIA Cosmos Reason нэртэй AI модель, 128 гигабайт нэгтгэгдсэн санах ой, 4 терабайт SSD багтаамжтай гээд бодохоор Nvidia-н шинэ AI компьютер бол яавч энгийн нэг MacBook шиг цахим тооцоолуур биш гэдэг нь илэрхий байна.

Хятадууд DeepSeek AI моделийн хаа сайгүй ашиглаж байна.

Энэ жилийн 1-р сард нээлтээ хийснээс хойш DeepSeek компанийн R1 болон илүү том хэлний модель болох V3 нь Хятадын Автомашин үйлдвэрлэгч, борлуулагч нарын өргөнөөр хэрэглэдэг AI модель болов.

Мөн ухаалаг гар утас үйлдвэрлэгчид болох Huawei, Oppo, Xiaomi нар ч AI ухаалаг туслахын үйлчилгээнд нэмэгдсэнээс гадна автомашин үйлдвэрлэгч Geely Auto компани энэ системд нэгдэж дуу хоолойн хяналт болон, өндөр нарийвчлал бүхий газрын зургийн систем, навигацийн үйлчилгээ үзүүлэх болсноор инженер техникийн ажилчид ажилдаа бага зарцуулахр болов.

​Since its launch, DeepSeek's AI models, particularly the reasoning model R1 and large language model V3, have been rapidly integrated across various sectors in China. Over 20 automobile brands, including Geely Auto, have embedded DeepSeek to enhance features like voice control and high-precision mapping. Smartphone giants such as Huawei, Oppo, and Xiaomi have updated their AI assistants using DeepSeek, enabling more nuanced user interactions. In home appliances, companies like Midea have introduced DeepSeek-powered devices capable of interpreting and responding to user commands more naturally. ​Business Insider+9Rest of World+9Business Insider+9

The healthcare sector has also embraced DeepSeek, with nearly 100 hospitals adopting it for diagnostics, medical imaging analysis, and research. Government agencies, exemplified by Shenzhen's internal systems, have reported significant efficiency improvements after integrating DeepSeek. This widespread adoption underscores China's strategic focus on AI applications to drive economic growth and global competitiveness. ​The Australian+3Rest of World+3WIRED+3

Технологийн компаниуд

Израйл улсад үүсгэн байгуулагдсан, үүлэн технологийн аюулгүй байдлын шийдэл нийлүүлэгч Wiz компанийг Google 32 тэрбум долларыг бэлнээр төлж худалдан авах, улмаар өөрийн Cloud үйлчилгээний нэг хэсэг болгон нэгтгэх гэж байгаагаа зарлалаа. Хэрэв худалдан авалт бүтэлгүйтвэл Google-ийн зүгээс Wiz компанид 3,2 тэрбум доллар буюу хэлцлийн үнийн дүнгийн 10%-тай тэнцэх мөнгийг төлөхөөр талууд тохиролцжээ. Яагаад ингэж хэлцэл бүтэлгүйтэх тухай яригдав гэхээр АНУ-ын хууль зүйн яам, эсвэл худалдааны яамнаас өндөр үнийн дүн бүхий томоохон компаниудын нэгдэн нийлэх процесс, эсвэл худалдан авалтыг монополийн эсрэг хууль тогтоомж, АНУ-ын үндэсний ашиг сонирхолд харшилж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд зогсоодог билээ. Тэр тусмаа АНУ-ын хууль зүйн яамнаас Google-ийг монополийн эсрэг хууль зөрчсөн үндэслэлээр Chrome browser-аа зарах шаардлага тавиад байгаа, мөн онлайн сурталчилгааны монополь үйл ажиллагаа явуулсан хэргээр буруутгах гэж байгаа энэ цаг мөчид ахиад томоохон худалдан авалт хийхээр зэхэж байгаа нь анхаарал татаж байна.

Түрүү жил энэ хэлцлийг 23 тэрбум доллараар үнэлж эхлүүлсэн хэдий ч Байдены засаг захиргааны баримталж буй бодлогоос болоод талууд тохиролцоонд хүрсэн ч засгийн газрын хоригтой тулгарч магадгүй гэсэн болгоомжлолоос болоод зогсонги байдалд орсон. Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар өмнөх ерөнхийлөгчийн засаг захиргаа Google-ийг гадны томоохон компанийг өөртөө нэгтгэхэд таагүй хандаж байсан бол Трампын засаг захиргаа харин эсрэгээрээ нааштай бодлого явуулж буй учир Wiz-ийн худалдан авалт нь амжилттай болох өндөр магадлалтай гэнэ. Хэдийгээр Wiz ийнхүү Google-ийн охин компани болсон ч өөр бусад өрсөлдөгч платформууд болох Amazon Web Services, Microsoft Azure, болон Oracle Cloud дээр хэвийн ажилласан хэвээр байх юм.

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани дан ганц цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ Tesla-д “шавар хаагаад” зогсохгүй, тавхан минутад цахилгаан машины батарейг 400 км туулахаар цэнэглэдэг “Super e-Platform” нэртэй онцгой түргэн цэнэглэгч бүтээжээ. Үүний өмнө Tesla-ийн V4 supercharger цэнэглэгчүүд цагт 500 кВт-аар цахилгаан машины батарейг цэнэглэдэг байсан бол BYD үүнээс хоёр дахин хурдан буюу цагт 1000 киловаттаар цэнэглэх юм байна. Энэхүү цэнэглэгчийг эхний ээлжинд Han L загварын 4 хаалгатай машин болон Tang L нэртэй SUV(монголоор бол жийп 🙂 )-д тус тус эхэлж турших аж. Ташрамд дурдахад, энэхүү Tang L загвар нь 270000 юань буюу монголоор бол 130 гаруй сая төгрөгийн үнэтэй аж. BYD нь цахилгаан машины борлуулалтаараа Tesla-г шил даран хөөж байгаа ба 2024 онд Tesla 1.79 сая машин зарсан бол BYD 1.76 сая машин зараад байгаа юм. Гэхдээ BYD-н борлуулалтын 90% нь дотоодын зах зээл дээрээ хийгддэг гэдгийг дурдах нь зүйтэй байх.

BYD компанийн үүсгэн байгуулагч Ван Чуанфу хэлэхдээ тус компани цахилгаан машин цэнэглэх хугацааг аль болох шатахуун түгээгүүрийн цэг дээр бензин авах хугацаатай ойртуулахаар хичээн ажиллаж байгаа гэсэн бөгөөд ийнхүү анх удаа цахилгаан автомашиныг 1 мегаватт хүчин чадлаар цэнэглэх технологи нэвтрүүлж буй нь энэ юм. Энэхүү инновациа эрчимтэй хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд тус компани Хятад даяар 4000 ширхэг ультра хурдан цэнэглэх станцууд барина гэж амалжээ. Одоогийн байдлаар Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн цэнэглэх станцгүй, гуравдагч компаниудын бий болгосон цэнэглэх цэгүүдээр үйлчлүүлдэг аж. Цахилгаан хөдөлгүүрийн цэнэглэлтэд ийнхүү томоохон дэвшил авчирснаас гадна BYD компани машинуудынхаа дээвэр дээр DJI компанитай хамтарсан, 25 км/ц хурдлах дрон хөөргөгч суулгана гэнэ.

Apple компани шинээр iPhone16 загвар гаргаж, өнөөх нь анхны Apple Intelligence-т зориулсан загвар болсон ч хэрэглэгчдэд амалсан AI шинэ функциуд нь бэлэн болж хараахан амжаагүй учраас борлуулалт, захиалга удаан байгаа гэсэн мэдээлэл нэгэнт ил болоод байгаа. Тэгэхээр Apple шинэ гар утас, ухаалаг төхөөрөмжийн борлуулалтаа нэмэхийн тулд ирэх жилээс эвхэгддэг iPhone гаргаж магадгүй гэсэн яриа нилээн хүчтэй тархаад байна. Samsung Fold шиг өргөнөөрөө эвхэгддэг загвар гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, 2026 онд 2000 орчим долларын үнэтэй шинэ iPhone худалдаан гарах өндөр магадлалтай гэнэ. Энэхүү шинэ загвар нь дэлгэгдээгүй үедээ 7.8 инчийн үндсэн дэлгэц, 5.5 инчийн туслах дэлгэцтэй, харин дэлгэгдсэн үедээ iPad mini шиг хэмжээтэй болдог шинэ төхөөрөмжийг хөгжүүлж байгаа гэж зарим сайтууд бичээд эхэлжээ. Мөн үүнээс гадна, Apple компани 18 инчийн дэлгэцтэй, iPad эсвэл iMac-г орлох шинэ бүтээгдэхүүн дээр ажиллаж эхэлсэн гэсэн ч мэдээлэл байна. Ямартай ч ирэх жилийн өдийд гэхэд шинэ сонирхолтой төхөөрөмжүүдтэй сууж байх юм шиг ээ.

Нэг өгүүлбэрээр

Ой, хээрийн түймрийг урьдчилан илрүүлэх боломжтой Google-н шинэ боломжууд.

Meta компанийн Llama open-source AI моделийг нэг тэрбум хэрэглэгч татаж авч ашиглаж байна гэж Марк Цукербэрг мэдэгдэв.

Tesla компани цахилгаан автомашинуудаа хүүгүй зээлээр борлуулж байна.

Хятадууд дуунаас хурдан пуужинг амдан устгахад юу ашиглаж байна вэ?

Найм хоног үүрэг гүйцэтгээд ирнэ гэж яваад 9 сар сансарт амьдарсан сансрын нисгэгчдийн тухай.

Илон Маскийн xAI компани Hotshot нэртэй AI Video Generation модель бүтээдэг компанийг худалдан авлаа.

Roblox компани Cube 3D нэртэй, текст командаас 3 хэмжээст дүрс, модель үүсгэдэг шинэ AI модель зохион бүтээжээ.

Хятадын Baidu компани ERNIE 4.5 & X1 нэртэй хоёр шинэ AI модель танилцууллаа.

Бидний хэрэглэж дассан Zoom программ хангамж AI agent боломжуудтай болжээ.

Хятадын хиймэл оюун ухааны хөгжил хаана хүрч зогсох вэ?