Technosphere товхимол: Дугаар 68

Технологийн мэдээллийн тойм

Өглөөний мэнд хүргэе. Ирэх 7 хоногт цагаан сарын битүүн таарах учраас дараагийн дугаарыг нийтэлж амжихгүй байх гэж бодож байна. Иймд 2-р сарын болоод энэ луу жилийн отгон дугаараа өнөөдөр оруулж байна гэсэн үг.

AI технологийн эргэн тойронд:

xAI компани буюу олны мэдэхээр Твиттерийн AI модель Grok-3 хувилбар энэ 7 хоногт гарлаа. Анх зөвхөн Twitter Premium хэрэглэгчид л ашиглах эрхтэй байсан Grok маань бие даасан апп болж, iOS дээр гараад байгаагаас гадна Grok.com гэсэн өөрийн вэбсайттай болоод байгаа. Энэ вэб дээр нь SuperGrok гэсэн ашиглалтын өөр нэг эрх байгаа гэсэн мэдээлэл авсан ч хараахан туршиж үзээгүй л явна. Ямартай ч өмнөх Grok-2 хувилбартай харьцуулахад 10 дахин илүү тооцоолон бодох чадвартай болсноос гадна өрсөлдөгчид болох Gemini 2 Pro, Deepseek V3, ChatGPT-4 зэрэг AI моделиудаас шинжлэх ухааны асуудлууд, программын код, математик тооцооллын ур чадвараараа илүү байсан гэдгийг xAI компанийн танилцуулсан график харуулж байв.

Энэхүү AI модель нь сүүлийн үед трэнд болоод байгаачлан, зөвхөн бэлэн хариултуудаас сонгож хариулах бус бодож сэтгэх чадвартай бөгөөд нарийн ээдрээтэй асуудлуудыг бодож боловсруулах “Big Brain“ функц, мөн арай энгийн асуудлууд дээр бодож байгаад хариулт өгөх “Think“ зэрэг үйлдлүүдтэй болсон гэж зохион бүтээгчид нь мэдэгдээд байгаа. Мөн үүнээс гадна DeepSearch нэртэй хайлт, судалгаа, өгөгдлийн шинжилгээний функцтэй болсон гэнэ. Одоогоор ашиглагдахгүй байгаа ч удахгүй дуу хоолойгоор команд авч, боловсруулалт хийнэ гэж танилцуулгад дурдагдсан байсан ба ойрын хугацаанд өмнөх Grok-2 хувилбарыг open-source болгон, олон нийтэд санал болгоно гэсэн мэдээллүүдийг тус тус xAI компани өгөөд байна. Ямартай ч хэдүүлээ нэг сайн туршиж үзээд, сэтгэгдлүүдээ хуваалцая даа. Аль болох комплекс хэцүү асуултууд асууж туршаарай даа.

Google компани AI co-scientist буюу хиймэл оюун ухаанд суурилсан эрдэм шинжилгээний хамтрагч бүтээж байгаагаа зарлалаа. Анагаах ухаан, генийн шинжлэх ухаан болон бас бус 6 өөр шинжлэх ухааны чиглэлээр бие биеэсээ хараат бус ажиллах AI агентууд нь эрдэм шинжилгээний туслах ажилтан мэт ажиллаж, судалгааны ажлын таамаг дэвшүүлэхээс эхлээд, судалгаа, баталгаа хүртэл нь бие даан ажиллана гэхээр ямар сонсогдож байна? Стэнфордын их сургууль болон Лондоны Империал коллеж дээр хийсэн туршилтуудаас үзвэл энэхүү AI туслах нь генийн өөрчлөлт болон шинэ эмийн хэрэглээний үр дүнг хэдхэн өдрийн дотор таамаглаж, судалж баталсан мэдээлэл байна.

Мөн асуудлыг шинжилж, дүгнэж байгаа чадвараараа салбарын мэргэжилтнүүд болон одоогийн AI туслахуудаас даруй 80%-иар илүү оновчтой байсан гэж Google компани мэдэгдээд байгаа. Энэ амжилтандаа урамшсан Google-ийнхэн Trusted Tester Program хөтөлбөрөөр дамжуулан энэхүү AI агентуудыг дэлхийн өнцөг булан бүр дэх судалгаа шинжилгээний байгууллагуудад санал болгоод байгаа ажээ.

Технологийн компаниуд

Apple компани уг нь хавар шинэ гар утас танилцуулаад байдаггүй ч хямд загваруудаа хаа нэг худалдаанд гаргадаг тохиолдол байдаг билээ. Тухайлбал, iPhone SE загваруудыг голдуу хавар худалдаанд гаргаж байсан байдаг. Тэгвэл энэ хавар буюу 2-р сарын 28-аас эхлээд iPhone 16e нэртэй хямд үнэтэй шинэ загвар худалдаанд гарах нь ээ. Уг гар утас нь iPhone 16 гар утасны арай хэмнэлттэй загвар бөгөөд A18 чип, 48 мегапикселийн 2-in-1 камер(энгийн камер болон телефото), мөн Apple Intelligence функцтэй байх юм гэнэ. Мэдээж хэрэг 5G сүлжээ дэмжин ажиллаж таарна. iPhone 16e нь 128гб багтаамжтай хувилбар авах бол 599 долларын үнээр худалдаанд гарна гэнэ дээ.

Уламжлал ёсоор энэхүү загвар нь OLED дэлгэц, Face ID Support, USB-C оролт зэргээс гадна Genmoji, Writing Tools, Clean Up зэрэг Apple Intelligence функцууд, мөн ChatGPT дэмжин ажиллах аж. Энэ гар утасны камерыг яагаад 2-in-1 гэсэн бэ гэхээр 24 мегапикселийн энгийн камер болон 2х оптик zoom-тэй телефото функц нэмэгдээд, 48MP нягтралтай зураг дарах боломжтой учир ийнхүү нэрлэж байгаа гэнэ. Арын камер нь 4К нягтралтай, 60fps Dolby Vision видео бичлэг хийнэ гэхээр муугүй сонсогдож байгаа биз? Батарей ч бас бас өмнөх хувилбаруудаас хамаагүй дээр буюу 26 цагийн видео бичлэг тоглуулах чадвртай гэж сурталчилж байгаагаас гадна хиймэл дагуултай холбогдох, осол мэдрэх функцтэй гэхээр $599 буюу 2,08 сая төгрөгт бол боломжийн ухаалаг утас гэж харагдаад байгаа юм даа. Ямартай ч дотоодын аялал жуулчлалын салбарт жолооч нартай тохиролцох үнэ нь ядаж 18 доллараас эхэлдэшг байх нь чухал юм гэж бодож байна.

Нэг өгүүлбэрээр

Microsoft квант компьютерийн салбарт томоохон дэвшил гаргав.

OpenAI компанийн технологи эрхэлсэн дэд захирал асан Мираи Мурати Thinking Machines нэртэй AI технологийн шинэ компани байгуулснаа зарлалаа.

Саудын Арабын LINEнэртэй цөл дунд хот байгуулах төсөл амжилттай явж, анхны бүрдэл хэсгүүдээ байгуулжээ.

Саудын Араб улсын олныг шуугиулсан the LINE төслийн талаар

Хүн төрхтэй шинэ робот нь цаашдын роботын чиг хандлагыг тодорхойлох уу?

Толгой таллаж өвдөх буюу мигрень өвчний тухай

Илон Маск ба түүний нөхөд DOGE-с гадна АНУ-ын төрийн аль байгууллагууд руу үйл ажиллагаа нь хальж ороод байгаа вэ?

Meta компани далай доорх дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.

Reddit удахгүй Paywalls буюу төлбөрт төлж уншдаг бизнес модель руу орно.

2025 оны шилдэг SUV буюу жийп ангиллын автомашин нь юу вэ?